Дотоод код
egr-36145
Давуу тал
Австрали технологи
Хэрэглээний үнэ цэнэ
Тухтай жолоодлого


Яагаад энэ бүтээглэхүүнийг хэрэглэх вэ
Хурдтай явах үед ялаа шавж урд шил рүү үсэрч бохирдуулахаас сэргийлнэ.
Хэнд
2016-с өмнөх оны Toyota Land Cruiser 200 серийн автомашинд зориулав.
Хэрхэн ажилладаг
Хурдтай явах үед салхины эсэргүүцлийг машины их бие рүү дарах байдалтай болгоно.
Хэрэглээний заавар
Суурилуулах хэсгийг сайтар цэвэрлээд зориулалтын наалт болон тогтоогчоор тогтооно.
Давтамж
Капотны нэмэлтгүй, өмнөх нэмэлт нь хугарч гэмтсэн бол сольж суурилуулна.
Бүтээгдэхүүн үүссэн түүх
EGR брэнд нь 1973 онд пластикаар кофений суурь, гутлын тавиур, түлхүүрийн сав үйлдвэрлэж эхэлж байсан. Тэд 1983 оноос автомашины салбарт хөл тавьсан бөгөөд хамгийн анх Ford XD Falcon загварын их гэрлийн акрилик бүрхүүлийг үйлдвэрлэж эхэлж байв. Харин одоо тэд пластикаар тэвшний хаалт, крыло, капотны хаалт, борооны хаалт зэргийг үйлдвэрлэж байна. Тус компани нь одоо ч 100% Австрали эзэнтэй, тэндээ үйлдвэрлэл явуулдаг 600 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг өсөж дэвшсээр байна.
Өргөмжлөл, гэрчилгээ, сертификат
ISO9001 / IATF16949, болон ISO14001. ISO 9001 нь бизнесийн байгууллагын чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт юм. ISO/TS 16949 нь ОУ-ын автомашины холбооноос гаргасан ISO 9001-д тавигдах нэмэлт шаардлага юм. ISO 14001 байгаль орчны удирдлагын системийн ОУ-ын стандарт.