Epop

Дотоод код
cs-da260340-1731


Яагаад энэ бүтээглэхүүнийг хэрэглэх вэ

Автомашин асах, огцом хурдлах үед хөдөлгүүрт маш өндөр ачаалал үүсдэг.

Машин өндөр хурдаар явах үед хөдөлгүүрийн эргэлт хурдсаж халалт ихэсдэг. Хөдөлгүүрийн тос нь үрэлтээс үүссэн төмрийн үртэс, нагаар тортогоос болж бохирддог.

Харин энэхүү бохирдлыг цэвэрлэж, шүүх үүргийг маслын шүүр гүйцэтгэдэг. Хэрвээ муу маслын шүүр сонговол бохирдолтой тос хөдөлгүүрийг гэмтээж насжилтыг богиносгоно.

Хэнд

Хөдөлгүүрийн тос солиход зориулав.

Хэрхэн ажилладаг

Хөдөлгүүрийн тосонд үүссэн бохирдлыг шүүж жигд ажиллуулна.

Хэрэглээний заавар

1. Тос солих болгондоо шүүрээ солино.

2. Хуучин сальник резин хөдөлгүүрт наалдаж үлдсэн эсэхийг шалгана.

3. Шинэ сальник резинийг тосолно.

4. Шүүрний амсар хүртэл тос хийнэ /төмөр шүүр/ Шүүрний байрлалаас хамаарч тос бага хэмжээгээр хийнэ /цаасан шүүр/

5. Стандартад заасан хэмжээгээр чангалж суурилуулна

Давтамж

6-12 сар эсвэл 5000-10000 км тутамд, хөдөлгүүрийн тосыг солих тоолонд.

Бүтээгдэхүүн үүссэн учир шалтгаан

Анхны автомашины тосны шүүлтүүрийг 1923 онд Эрнест Свитланд, Жорж Х.Гинхалд нар санал болгож, Пуролаторын худалдааны тэмдгийн дагуу патентжуулсан. Анхны Пуролатор нь тосыг нэхмэл даавуугаар шүүж байсан бол 1946 онд цаасан тосны шүүлтүүрийг нэвтрүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл энэ технологийг ашиглаж байна. 1940-ээд оны сүүлээр тэдгээрийг үйлдвэрлэлийн автомашинуудад анх суулгажээ.

Бүтээгдэхүүн үүссэн түүх

Nippon Denso компани нь 1949 онд Toyota Motors-с салан гарч анх Nippon Electrical Equipments нэрээр байгуулагдаж байжээ. 1975 онд Denso дэлхийн анхны U ховил бүхий электродтой свечег зохион бүтээж свечег нэг шат ахиулж чаджээ. 1997 онд тэд дэлхийн анхны бөгөөд алдарт 0.4мм диаметртэй иридиумын хольцтой свече үйлдвэрлэв. Энэ нь шаталтын технологит маш чухал давуу талыг бий болгосон. Denso компани нь өнөөдөр жилд 5 триллион иений орлоготой, дэлхийн автомашины дэвшилтэт технологи, эд анги, бүрэлдэхүүн хэсгүүдийг нийлүүлэгч томоохон компаниудын нэг билээ.

Өргөмжлөл, гэрчилгээ, сертификат

1961 онд DENSO нь Deming шагнал хүртсэн бөгөөд энэ нь чанарын хяналтын хамгийн нэр хүндтэй хүлээн авалт бөгөөд DENSO нь Японы автомашины сэлбэг хэрэгслийг анх удаа итгэмжлэгдсэн компани болгосон. 1997 онд ISO9001, мөн Америкийн 3 том автомашин үйлдвэрлэгчидийн (GM, Chrysler, Ford) гаргасан чанарын QS9000 сертификадуудыг авчээ.