Epop

Дотоод код
n-10013
Давуу тал

1. Япон чанар

2. Боломжийн үнэ

Хэрэглээний үнэ цэнэ
Хөдөлгүүрийн насжилтыг уртасгах


Яагаад энэ бүтээглэхүүнийг хэрэглэх вэ
Автомашин асах, огцом хурдлах үед хөдөлгүүрт маш өндөр ачаалал үүсдэг. Машин өндөр хурдаар явах үед хөдөлгүүрийн эргэлт хурдсаж халалт ихэсдэг. Хөдөлгүүрийн тос нь үрэлтээс үүссэн төмрийн үртэс, нагаар тортогоос болж бохирддог. Харин энэхүү бохирдлыг цэвэрлэж, шүүх үүргийг маслын шүүр гүйцэтгэдэг. Хэрвээ муу маслын шүүр сонговол бохирдолтой тос хөдөлгүүрийг гэмтээж насжилтыг богиносгоно.
Хэнд
Хөдөлгүүрийн тос солиход зориулав.
Хэрхэн ажилладаг

Хөдөлгүүрийн тосонд үүссэн бохирдлыг шүүж жигд ажиллуулна.

Хэрэглээний заавар

1. Тос солих болгондоо шүүрээ солино.

2. Хуучин сальник резин хөдөлгүүрт наалдаж үлдсэн эсэхийг шалгана.

3. Шинэ сальник резинийг тосолно.

4. Шүүрний амсар хүртэл тос хийнэ /төмөр шүүр/ Шүүрний байрлалаас хамаарч тос бага хэмжээгээр хийнэ /цаасан шүүр/

5. Стандартад заасан хэмжээгээр чангалж суурилуулна

Давтамж
6 сар эсвэл 5000-8000 км тутамд, хөдөлгүүрийн тосыг солих тоолонд.
Бүтээгдэхүүн үүссэн учир шалтгаан
Анхны автомашины тосны шүүлтүүрийг 1923 онд Эрнест Свитланд, Жорж Х.Гинхалд нар санал болгож, Пуролаторын худалдааны тэмдгийн дагуу патентжуулсан. Анхны Пуролатор нь тосыг нэхмэл даавуугаар шүүж байсан бол 1946 онд цаасан тосны шүүлтүүрийг нэвтрүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл энэ технологийг ашиглаж байна. 1940-ээд оны сүүлээр тэдгээрийг үйлдвэрлэлийн автомашинуудад анх суулгажээ.
Бүтээгдэхүүн үүссэн түүх
Nitto Kogyo компанийг Akira Mizogori үүсгэн байгуулж 1959 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Судалгаа хийх, шинэ бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үргэлж ажилладаг.
Статистик тоо баримт
Японы зах зээлийн 25%-г дангаараа хангадаг. Шүүгч цаас нь илүү зузаан бөгөөд WMW хэлбэрээр үйлдвэрлэгддэг тул бохир тосыг шүүх чадвар бусдаас 20% илүү.
Өргөмжлөл, гэрчилгээ, сертификат
ISO 9001 ISO 9001 нь бизнесийн байгууллагын чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт юм. Энэ нь: Байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх процесст тавих хяналтын тогтолцоог бий болгодог. Өөрийн үйл ажиллагааг харилцагч, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцэж байгаа эсэхийг системтэйгээр хянах тогтолцоог бий болгодог.