Epop

Дотоод код
ab-fueladd
Давуу тал

Хэцүү асуудлыг - хямд өртгөөр

Хэрэглээний үнэ цэнэ
<p>Хөдөлгүүрийн насжилтыг уртасгана</p>


Яагаад энэ бүтээглэхүүнийг хэрэглэх вэ

Бензин системийг цэвэрлэсэнээр
- Шатахуун зарцуулалтыг сайжруулна
- Хөдөлгүүрийн хүчин чадлыг сэргээнэ
- Системийн элэгдлийг багасгана

Хэнд

Их гүйлттэй хөдөлгүүр
- Богино зайнд машинаа хэрэглэдэг
- Удаан хугацаанд ашиглаагүй хөдөлгүүр
Шатахууны чанарт эргэлзэж байгаа хүмүүст- Бага октантай шатахуун хэрэглэж байгаа хүмүүст

Хэрхэн ажилладаг

Бөглөрсөн, дутуу цацалттай эсвэл жигд ажиллагаа нь алдагдсан форсункны цацалтыг хэвийн болгоно. Инжекторын зүүг тосолж хүйтэнд гацахыг багасгана.

Хэрэглээний заавар

1.Хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ.

2.Заавал бензин цэнэглэхээс өмнө бак руу нэмж

3 60 л бензин дахиж нэмэхгүйгээр хийгээд шар гэрэл астал явна.

Давтамж

5000 км тутамд хэрэглэнэ.

Бүтээгдэхүүн үүссэн түүх

AutoBacs
AUTO: Appeal, Unique, Tire, Oil
BACS: Battery, Accessory, Car electronics, Service буюу 
AUTO: Сонирхол татам, Давтагдашгүй, Дугуй, Тос 
BACS: Аккумулятор, Гоёл чимэглэл, Машины цахилгаан хэрэгсэл, Үйлчилгээ гэсэн утгатай үгний товчлол юм. 
 
Autobacs компанийг Тошио Сумино 1947 онд Осакагийн Фүкүшима хотод "Суэхиро Шокай ХХК" нэртэйгээр үүсгэн байгуулж, жилийн дараа "Фүжи Шокай ХХК" болгон өөрчлөж байсан.

1960 онд Тошио Сүмино Японы анхны автомашины барааны томоохон дэлгүүр болох "Фүжи Драйв" дэлгүүрийг нээж, 1969 онд Японы "Гран При" тэмцээнд Carman Apache уралдааны машиныг ивээн тэтгэгчээр орж байсан. 

1974 онд Осакагийн Дайто хотод Autobacs-ийн анхны дэлгүүр болох "Autobacs Higashi Osaka Store" нээгдэв. Дараа жил нь Autobacs анхны франчайзын дэлгүүр болох "Autobacs Hakodate Nakamichi Store"-ыг Хоккайдогийн Хакодате хотод үүсгэн байгуулав. 1977 онд Autobacs өөрийн моторын тос, дугуйг боловсруулж, өөрийн дэлгүүрт зарж борлуулж эхлэв. 

*1979онд Autobacs 100 дахь дэлгүүрээ
*1983 онд 200 дахь дэлгүүрээ
*1985онд 300дахь дэлгүүрээ Autobacs Atsubetsu East store нэрээр нээж
*1992онд 400дахь дэлгүүрээ нээж байв 
*Autobacs Seven Co..,ltd компани нь 2021оны байдлаар 589 салбар дэлгүүр Япон улсад, Дэлхий даяар 45 дэлгүүрээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

Компанийн нэрийг 1980 оны 3-р сард албан ёсоор Фүжи Шокай байсныг Autobacs болгон өөрчилсөн.

Сүүлийн жилүүдэд автомашины дагалдах хэрэгслийн дизайн, чиг үүрэг олон янз болж, олон хэрэглэгчид бүтээгдэхүүн сонгоход бэрхшээлтэй тулгарч эхэлсэн. Тиймээс бүтээгдэхүүн сонголтод стандарт болгон ашиглах боломжтой, итгэлтэйгээр санал болгож болохуйц бүтээгдэхүүний брэндийг бий болгосон нь.

"AQ" брэнд буюу AUTOBACS QUALITY. AQ нь “А зэрэглэлийн бүтээгдэхүүн буюу байнгын өндөр чанартай бүтээгдэхүүнүүд юм. 

Autobacs компанид бүтээгдэхүүн үйлдвэрлэл, санхүү, хүний нөөцийн чиглэлээр хамтарч ажилладаг Дотоод болон гадаадын 26 гаруй охин компани байдаг. Жишээ нь: 
1. Seiwa - Автомашин худалдаа, засвар, үйлчилгээ, дотор, гадна гоёл чимэглэл
2. Cap Style - Засвар үйлчилгээ, хөдөлгүүрийн тос, гоёл чимэглэл
3. Veemo - Хөгжүүлэлт, MAP газрын зураг хөгжүүлэлт.